Team Inbox нь танай бүх сувгаар ирж буй харилцан яриаг нэг дор төвлөрүүлж, багийн гишүүд хамтран хянах, хариулах, оноох, шүүх, хаах зэрэг үйлдлүүдийг хурдан, уялдаатай хийх боломж олгодог.
3.0 хувилбарт Inbox нь илүү цэгцтэй харагдац, сайжруулсан хэрэглэгчийн карт (Customer Profile), илүү ухаалаг шүүлтүүр болон автомат уялдаатайгаар ажиллана.
Заавар
1. Team Inbox руу нэвтрэх
Frontline модуль руу орно
Зүүн талын цэснээс Team Inbox-ийг сонгоно
Бүх сувгийн (Channel) ярианууд “All conversations” хэлбэрээр харагдана
2. Харилцан ярианд хариулах
Inbox жагсаалтаас сонгож нээнэ
Доод хэсгийн Message box дээр хариулах текстээ бичнэ
Send дарж илгээнэ
Хавсралт илгээх бол → 📎 “Attach file”
3.0 хувилбарт хариулах орчин эрүүлжилж, emoji picker, файл хавсралт, CRM холбоос, tag нэмэх зэрэг үйлдлүүд нэг дор байрлана.
3. Харилцан яриаг хаах (Resolve)
Яриаг нээнэ
Баруун дээд буланд байрлах Resolve товчийг дарж хаана
Хаагдсан яриа Closed таб-д автоматаар шилжинэ
Санамж:
Хэрэглэгч дахин мессеж илгээвэл яриа автоматаар “Open” төлөв рүү эргэн орно.
4. Хаагдсан яриаг харах
Inbox доторх таб-аас Closed дээр дарна
Энд бүх “Resolved” ярианууд жагсаанаар харагдана
5. Харилцан ярианд хариуцсан ажилтан оноох (Assign)
Яриаг сонгоно
Баруун талын Details хэсгээс Assignee дээр дарж ажилтнаа сонгоно
Сонгосон ажилтан тухайн яриаг хариуцах эрхтэй болно
Хэрэв Auto-Assignment тохируулсан бол шинээр ирсэн яриа автоматаар хуваарилагдана
6. Харилцан яриаг төрөл бүрээр шүүх (Filter)
Inbox-ийн зүүн дээд буланд байрлах Filter (3 зураас) товчийг дарна.
Шүүх боломжтой ангиллууд:
Channel (Messenger, Email, Instagram гэх мэт)
Brand
Integration
Tag
Assignee
Status (Open, Closed)
Жишээ:
Integration → Facebook Messenger гэвэл зөвхөн Messenger-ээр ирсэн ярианууд гарч ирнэ.
7. Харилцан яриаг огноогоор шүүх
Inbox дээр Date дээр дарна
Огнооны хүрээ сонгоно
Apply filter дарна
8. Хэрэглэгчийн түүх харах (Customer Profile → Activity)
Ярианы баруун талд байрлах Customer panel-ийг нээнэ
Activity таб дээр дарна
Хэрэглэгчийн өмнөх бүх:
Яриа
Дуудлага
Имэйл
Messenger харилцаа
Бусад сувгийн харилцаа бүгд цаг дарааллаар харагдана
9. Хэрэглэгчийн санал хүсэлтийн холбогдол (Related)
Customer panel → Related дээр дарна
Хэрэглэгчийн Ticket / Lead / CRM мэдээлэл харагдана
Ticket дээр дарж дэлгэрэнгүй нээнэ
3.0 хувилбарт Related хэсэг нь илүү төвлөрсөн, нэг газар бүх холбоотой мэдээллийг харуулдаг.