Operation plugin-ийн Task харагдац болон шүүлтүүрийн боломж нь хэрэглэгчийн ажлын урсгалд нийцсэн, уян хатан хяналт хийх нөхцөлийг бүрдүүлдэг. Харагдац (View)-аар task-уудыг Board эсвэл List хэлбэрээр зохион байгуулж харуулах бол, шүүлтүүр (Filter)-ээр тодорхой нөхцөлтэй task-уудыг шүүж, анхаарал төвлөрүүлэх боломжтой. Энэ нь их task-тай орчинд ажлыг хурдан, хялбар удирдахад дэмжлэг үзүүлдэг.
Заавар:
Харагдац ашиглах:
Operation > Team > Tasks хэсэг рүү орно
Баруун дээд буланд байрлах харагдац сонгох товчийг дарна
Board View — Task-уудыг статусын дагуу баганаар харуулах
List View — Task-уудыг жагсаалтаар харуулах
Шүүлтүүр ашиглах:
Зүүн дээд буланд байрлах Filter хэсэгт орно
Дараах нөхцлүүдээр шүүлт хийх боломжтой:
Assignee (Хариуцах эзэн)
Status (Төлөв)
Priority (Эрэмбэ)
Tags, Project, Cycle гэх мэт
Хүссэн утгаа сонгон task-уудаа шүүж харна
Хайлтын хэсэг ашиглан task-н нэр эсвэл тодорхой утгаар шууд хайлт хийж болно
Тэмдэглэл:
Харагдац болон шүүлтүүрийг зөв ашигласнаар хэрэглэгч өөрт хамаарах ажлуудыг илүү оновчтой, төвлөрсөн байдлаар удирдах боломжтой болдог.