“My Tasks” хэсэг нь таны өөрт оноосон, өөрийн үүсгэсэн, болон гүйцэтгэх хариуцлагатай task-уудыг нэг дороос хянах боломжийг олгодог. Та task үүсгэхдээ өөртөө оноож болох ба дараа нь ч өөртөө хуваарилж болно. Энэ нь ажлын хариуцлагаа тодорхой болгож, хувийн гүйцэтгэлээ хянахад тустай.
Заавар:
Operation цэс рүү орно
Зүүн дээд буланд байрлах My Tasks хэсгийг сонгоно
Assigned to me таб дээр дарж өөрт оноогдсон task-уудыг харна
Created by me таб дээр дарж өөрийн үүсгэсэн task-уудыг харна
Хэрэв өөртөө task оноох бол:
Task үүсгэх үед Assignee хэсэгт өөрийн нэрээ сонгоно
Эсвэл өмнө нь үүссэн task дотроос Assignee-г өөрчилж, өөр дээрээ онооно
Тэмдэглэл: My Tasks хэсэг нь таны ажлын жагсаалтыг эмх цэгцтэйгээр хянах, хугацаа хэтэрсэн болон дуусаагүй таскуудаа ялгаж харахад тусалдаг.


